Сүүлийн 24 цагийн дотор 629 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 603, орон нутагт 24, эмнэлгээс шалтгаалах хоёр тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 51247 болов.
Мөн халдварын улмаас таван иргэн нас барж, нийт нас баралт 240 болж нэмэгдлээ. Харин нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.
Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45,145 боллоо.Халдварын улмаас 4,011 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,002
- Хүндэвтэр - 1,360
- Хүнд - 544
- Маш хүнд - 105 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,829 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 33-89 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа.