Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн Хонгор толгой гэх газар өчигдөр 23.40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар ирүүлжээ. Энэ тухай мэдээллийг тус газарт ШУА-ын Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгийнхэн 23.48 цагт мэдээлсэн гэнэ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.