Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн аймгийн нутгаар салхи секундэд 18-20, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд салхины хурд 34 метр/ секунд болж, шороон шуурга гамшгийн хэмжээнд хүрчээ. Тодруулбал, өнөөдөр 14.00 цагийн байдлаар Есөнбулаг сумд салхи 28, өрөвхий хурд нь 34 метрт хүрсэн аж. Мөн Тонхил сумд 22, өрөвхий салхи нь 28, Хөхморьтод 18, Бугатад 23-30, Баян-Уул, Дэлгэр, Цээлд 16, Шарга, Чандманд 20 метрт хүрч, шороон шуурга шуурсан байна.