Сүүлийн 24 цагийн дотор 519 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 461, орон нутагт 52 , эмнэлгээс шалтгаалах тав, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 50618 болов. Мөн халдварын улмаас найман иргэн нас барлаа. Үүнийг задалж хэлбэл,
- 57 настай эмэгтэй, халдвар авсан нь дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдсан
- 24 настай эмэгтэй, халдвар авсан нь дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдсан
- 72 настай эрэгтэй, халдвар авсан нь тавдугаар сарын 04-нд онош батлагдсан
- 60 настай эрэгтэй, халдвар авсан нь тавдугаар сарын 05-нд онош батлагдсан
- 81 настай эмэгтэй, халдвар авсан нь тавдугаар сарын 06-нд онош батлагдсан
- 92 настай эмэгтэй, халдвар авсан нь тавдугаар сарын 07-нд онош батлагдсан
- 83 настай эмэгтэй, халдвар авсан нь тавдугаар сарын 11-нд онош батлагдсан
- 81 настай эрэгтэй, халдвар авсан нь тавдугаар сарын 11-нд онош батлагдсан. Эдгээр нь халдварын нэн хүнд гэсэн хэлбэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эндэв. Халдварын улмаас нийт 235 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна.
Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо. Халдварын улмаас 3,896 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 1,904
- Хүндэвтэр - 1,343
- Хүнд - 539
- Маш хүнд - 110 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,075 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.