Сүүлийн 24 цагийн дотор 7791 хүнд PCR шинжилгээ хийхэд 349 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 318, орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдлээ. Ингээд манай улсад нийт халдвар 49524 болов.
Мөн халдварын улмаас долоон иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Эдгээрийн задалж хэлбэл,
- 94 настай эмэгтэй, тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан
- 61 настай эрэгтэй, тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан
- 72 настай эрэгтэй, тавдугаар сарын 15-нд онош нь батлагдсан
- 51 настай эмэгтэй, тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан
- 84 настай эмэгтэй, тавдугаар сарын 14-нд онош нь батлагдсан
- 81 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан
- 55 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингээд халдварын улмаас хас барсан хүний тоо 221 болов.
Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42,721 болж нэмэгдлээ.
Улсын 50 гаруй эмнэлэгт 3870 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 1870, хүндэвтэр 1364, хүнд 523, маш хүнд 104 иргэн байна. Харин гэрээр 2690 иргэн эмчилгээ үйлчилгээг авч байна.