Он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг долоон аймгийн 15 сумд 19 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 473.3, хээрийн 81.099, нийт 81.572.3 га талбай өртөж, байгаль, экологид 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоолол гаргажээ. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүсэд 197 хяналтын цэгт Онцгой, Цагдаа, Байгаль орчны газрын 948 алба хаагч, 81 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймагт ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодод дунд зэрэг, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр бага зэргийн хэмээн мэдээлжээ. мөн нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй хэмээн тооцоолол гаргажээ.