Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Нам даваа гэх газар уржигдар 12.40 цагт ой, хээрийн түймэр гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Хонгор сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёр өдөр ажиллаж, өчигдөр 06.15 цагт цурамд оруулж, мөн өдрийн 14.20 цагт ой, хээрийн гал түймрийг унтраасан байна. Улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Одоогоор түймэрт хэчнээн га талбай өртсөн нь тодорхойгүй байна.