Сүүлийн 24 цагт 7,419 хүнээс шинжилгээ авахад 515 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 472, орон нутаг 43 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд улсын хэмжээнд нийт 47,548 халдвар авсан нь батлагдсан байна.
Мөн халдварын улмаас долоон иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Эдгээрийг задалбал,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 28-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 45 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирус халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Ингээд уг халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 200 болов.
Сүүлийн 24 цагт 1,049 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 38,330 боллоо. Халдварын улмаас 4,434 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,348
- Хүндэвтэр - 1,454
- Хүнд - 512
- Маш хүнд - 120 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,044 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.