Сүүлийн 24 цагийн дотор 585 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 478, орон нутагт 106, зөвөөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 47033 болов. Мөн коронавирусийн халдварын улмаас есөн иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Сүүлийн 24 цагт 1,548 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 37,281 боллоо. Халдварын улмаас 4,525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,444
- Хүндэвтэр - 1,451
- Хүнд - 514
- Маш хүнд - 116 хүн эмнэлэгт байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,349 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.