Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бургасан тохой гэх газарт орших Хараа голын эрэг орчимд тоглож байсан хоёр хүүхдийн нэг нь усанд осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, голын усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг өчигдөр 17.52 тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21.45 цагт осолдсон гараас 4.5 километрийн зайнаас таван настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг олжээ. Одоогоор цогцсыг дээрх сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.