Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ, Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Золжаргалтай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх"-ийн талаар дохионы хэлмэрч оролцуулан цахимаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллалаа.
Тус мэдээллээр Хүний эрхийн Үндэсний Комисс, хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл хэрхэн авах талаар болон хөгжлийн бэрхшээл гэж юу болох талаар мэдээлэл өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг ямар нэг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Харин эдгээр эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх арга зам нь ялгаатай бөгөөд тусгай орчин нөхцөл, хэрэглэгдэхүүн шаардлагатай байдаг.