Сүүлийн 24 цагт 512 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 464, орон нутагт 48 тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 46,448 болов.
Коронавирусийн халдварын улмаас таван иргэн нас барсан харамсалтай мэдээ байна.
Өнгөрсөн хоногт халдвар авсан 1,503 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35,733 боллоо. Халдварын улмаас 4,806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн хэлбэрийн 2631, хүндэвтэр 1506, хүнд 548, маш хүнд 121 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа юм.