Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварыг 477 иргэн авчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 448, орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах дөрвөн халдвар бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 45,936 болсон байна.
Мөн уг халдварын улмаас есөн иргэн нэн хүнд гэсэн хэлбэрээр нас барсан харамсалтай мэдээ байна. Үүнийг задалж хэлбэл,
- 41 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан
- 64 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан
- 74 настай эмэгтэй, тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан
- 90 настай эмэгтэй, тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан
- 47 эмэгтэй, 79, 71 настай эрэгтэй, тавдугаар сарын 3-нд онош нь батлагдсан
- 81 настай эмэгтэй, 52 настай эрэгтэй нар тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан байна. Ингээд нийт нас баралт 179 боллоо.
Сүүлийн 24 цагт 1,570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34,230 боллоо.
- Хөнгөн - 2,510
- Хүндэвтэр - 1,487
- Хүнд - 524
- Маш хүнд - 110 хүн байна.
Өчигдөр нийт 50978 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс 1.643.030 хүн вакцины нэгдүгээр тунг, 628079 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Улаанбатар хотод 900130 хүн нэгдүгээр тунга хийлгэсэн байгаа бол хөдөө орон нутагт 742900 хүн хамрагдсан байна.