Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 100 хонож, хийсэн ажлынхаа үр дүнг өчигдөр танилцуулсан билээ. Тэрбээр эдийн засгийг дэмжих 10 их наядын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд үүний хүрээнд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр асуудлыг зөвхөн яриад өнгөрөх биш, гарц, гаргалгаа олж, ажил хэрэг болгохоор анхаарна гэдгээ илэрхийлэн, бизнес эрхлэгчдийн асуултад хариуллаа.