Өнгөрөгч 24 цагт 737 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод-681, эмнэлгээс шалтгаалах гурав, орон нутагт-53 тохиолдол бүртгэгдлээ.
Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 42538 болов. Мөн хугацаанд ковидын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Үүнийг задалбал,
- 60 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 02-нд онош нь батлагдсан
- 74 настай эмэгтэй: Дөрөв сарын 05-нд онош батлагдсан
- 45 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдсан
- 62 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан
- 54 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 18-нд онош батлагдсан
- 56 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан
- 81 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан
- 46 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан
- 51 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан
- 47 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан
- 63 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан байна. Монгол Улсад коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн тоо 153 болов.
Сүүлийн 24 цагт 1,291 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28,533 боллоо. Халдварын улмаас 4888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,804
- Хүндэвтэр - 1,484
- Хүнд - 475
- Маш хүнд - 125 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,193 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Харин гэрт нь тусгаарлах уу, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдэг тандалт судалгаа үргэлжилж байгаа 2414 хүн байгаа юм.