Халдвар авсан найман иргэн нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Сүүлийн 24 цагт коронавирус халдварын улмаас 57-83 насны долоон хүн нас барсан. Эдгээрийг задалбал,
- 83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдсан
- 80 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдсан
- 69 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан
- 57 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан
- 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдсан
- 80 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан
- 71 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан
Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Нийт нас баралт 126 болов. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ.