Өнгөрсөн амралтын өдөр нэгэн иргэн цагдаагийн алба хаагчтай маргаж буй дүрс бичлэг цахим орчинд түгсэн. Тодруубал, Баянгол дүүргийн IV хорооны иргэн С энэ сарын 01-нд тус дүүргийн II хорооны нутаг дэвсгэjт хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу түүнийг 250.000 төгрөгөөр торгосон хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.