Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийд хордож байна. Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартсан аж. Иймд иргэд зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах, нэг дор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах, угаар мэдрэгчийг унтраахгүй байх хэрэгтэй хэмээн албаныхан анхаарууллаа.