Парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан 70 мянган орчим хүн Сербийн нийслэл Белградад жагсаал зохион байгуулав. Тус хотын төвд цугларсан жагсагчид Борис Тадич тэргүүтэй эрх баригчид эдийн засгийн хямралыг даван туулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн үзэж буй аж.
Жагсаал зохион байгуулагчдын нэг, сөрөг хүчний намын тэргүүн Томислав Николич “ Засгийн газар ард түмний хүсэлтийг харгалзаж үзэхгүй бол цуглаан үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн тухай АР мэдээллээ.