Архинд халамцсан эр бусдыг дээрэмджээ. Энэ хэрэг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд өчигдөр гарсан байна. Тодруулбал, 43 настай Э архидан согтуурсан үедээ дээрэм хийжээ. Тэрбээр тус дүүргийн Баруунбаян уулын 3 дугаар гудамжинд явж байсан иргэн Б-гийн савхин хүрэм, гар утас, бусад эд зүйлийг айлган сүрдүүлж авчээ. Цагдаагийн дэслэгч М, дэд ахлагч Б нар мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаж, дээрэмчнийг өдөрт нь саатуулсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.