Сүүлийн 24 цагийн дотор 1356 хүнээс халдвар илэрч, найман иргэн нас барлаа. Эдгээр халдвар авсан иргэдийг задалж хэлбэл, Улаанбаатар хотод 1190 , хөдөө, орон нутагт 138 тохиолдол бүртгэгдлээ. Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.
Халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 110 боллоо. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ.
Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19,642 болов. Халдварын улмаас 4,746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,591
- Хүндэвтэр - 1,579
- Хүнд - 464
- Маш хүнд - 112 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.