Нью-Йорк хотын удирдлага Аризонад болсон хэргээс үүдэж, зэвсгийн худалдааг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ.
Албаны эх сурвалийн мэдээлснээр уг хуулийг АНУ-ын эрх баригчид дэмжих магадлал өндөр байгаа аж. Хотын захирагч Майкл Блүүмберг “Бидний амьдралд зэвсэг аюул тарьсан хэвээр байна.
Хүүхдүүд бидний нүдэнд дээр бие биенээ буудаж байна. Аризонад болсон хэрэг үүний баталгаа болсон” гэжээ. Мөн тэрбээр бууны үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг багасгах хэрэгтэй хэмээн үзэж буй. Бүр хүүхэлдэйн киноны буутай хэсгийг нь хасах талаар ч яригдаж байгаа аж.