Сүүлийн 24 цагийн дотор 1015 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 864, орон нутагт 149, эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн нэгтохиолдол бүртгэгдлээ: Ингээд нийт халдвар авсан хүний тоо 34623 болов.
Мөн халдварын улмаас таван иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Өөрөөр хэлбэл,
- 55 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19 халдвартай нь батлагдсан
- 37 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22 халдвартай нь батлагдсан
- 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд халдвартай нь батлагдсан
- 89 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд халдвартай нь батлагдсан
- 89 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд халдвартай нь батлагдсан байна. Эдгээр иргэд нь халдварын нэн хүн гэсэн оноштойгоор нас баржээ. Ингээд халдварын улмаас нас барсан хүний тоо 102 болов.
Сүүлийн 24 цагт 686 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,719 боллоо. Халдварын улмаас 4,768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,632
- Хүндэвтэр - 1,590
- Хүнд - 437
- Маш хүнд - 109 хүн байна.