Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар хуралдаж, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко болон тус улсын Засгийн газрын гиш үүдэд хориг арга хэмжээ авчээ. А.Лукашенко, түүний хүүхдүүд, Парламентын гишүүд тэргүүтэй 158 хүн одоо Европын улс орнуудад зорчих эрхгүй боллоо. Беларусьт болсон Ерөнхийл өгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчнийхнийг баривчилж хорьсныг АНУ, Европын холбоо буруушааж байгаа юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Минскт болсон эсэргүүцлийн цуглаанд оролцсон хүмүүсийн заримыг сулласан ч одоогоор 10 гаруй хүн олон нийтийн хэв журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шоронд хоригдож байна. Их Британи, Франц, Польш зэрэг Европын улсууд Беларусьт эдийн засгийн хориг арга хэмжээ авах санал ч дэвшүүлж байгаа юм. А.Лукашенко энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Харин тус улсын Гадаад харилцааны сайд Сергей Мартынов “Энэ хүмүүсийг олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн баривчилсан. Үүнд улс төрийн зорилго байхгүй” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ. 2006 онд болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн 40 гаруй хүнд Европын холбоо ийм хориг арга хэмжээ авч байжээ.
Х.Одончимэг