Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг буюу ковидын улаан бүсэд ажиллаж байсан нэг сувилагч зургаан давхраас унаж амиа алджээ. Тодруулбал, Тус иргэн халдвартай бүсэд гурав хоног ажиллаж байгаад өчигдөр орой гэнэт цонхоор үсэрчээ. Тухайн иргэн нь нэгдүгээр эмнэлэгт эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар олон жил ажиллаж байсан туршлагатай сайн сувилагч аж. Ямар шалтгааны улмаас нас барсныг цагдаагийн газраас шалгаж байна.