Венесуэл улсын Арагуа мужийн Маракай хотын ойролцоо орших зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас нэг эмэгтэй амиа алдаж, гурван хүн шархаджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус бүс нутагт арван мянга гаруй иргэн оршин суудаг аж. Хотын оршин суугч Хорхе Навалос “Дэлбэрэлт яг л Хятадын галт наадмыг санагдуулсан.
Энэ их аймшигтай дэлбэрэлт байсан. Магадгүй агуулахад томоохон зэвсэг байсан бол олон хүн амиа алдаж болох байсан” гэжээ. Энэ хэргийг тус улсын Аюулгүйн албаныхан болон мужийн захирагч нуухыг оролдсон гэж нутгийн оршин суугч ярив.
Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч Уго Чавес дэлбэрэлт болсон газар очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд агуулахын дарга болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо амласан байна.