Цөмийн зэвсгийн хамгийн том осол гэж яривал Чернобылийн аймшигт осол төсөөлөгдөх байх. Цөмийн дэлбэрэлтийн улмаас Украины байгаль дахин сэргээгдэшгүйгээр өөрчлөгдөн мөхөж, хордсон иргэдээс одоо болтол гаж хүүхэд төрж байгаа зэрэг ослын хар мөр үлдсэн байдаг.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт Ираны цөмийн зэвсгийн үйлдвэрийн удирдлагын компьютерт “Stuxnet” гэдэг вирус нэвтэрчээ. Энэ вирусийн талаар ОХУ-ын НАТО дахь дипломат төлөөлөгч Дмит рий Рогозин “Үйлдвэрийн цөмийн зэвсгийн хянах системийг удаашруулснаар ком пьютеруудын удирдлагыг алдагдуулж “шинэ Чернобыль” болох магадлал өндөр байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.
Одоогийн байдлаар шинжээчид уг вирусийн бүтэц, тархацыг судлахад асар их цаг, хүч зарцуулж байгаа аж. Харин Ираны удирдагчдын үзэж байгаагаар энэ нь АНУ, эсвэл Израилийн зүгээс хийсэн “халдлага” гэнэ.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР