Сүүлийн 24 цагийн дотор 1171 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 1,164, орон нутагт 72, гадаадаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 33,608 болж байна.
Мөн халдварын улмаас 47-87 насны есөн иргэн нас барж, нийт нас баралт 97 болов.
Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,033 болов. Халдварын улмаас 4,703 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,635
- Хүндэвтэр - 1,4559
- Хүнд - 406
- Маш хүнд - 103 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3,380 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.