Сүүлийн 24 цагийн дотор 1098 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 957, орон нутагт 135, зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол бүртгэгдлээ: Ингээд нийт халдвар авсан хүний тоо 32437 болов.
Мөн коронавирусийн халдварын улмаас найман иргэн нас барлаа. Өөрөөр хэлбэл,
- 78 настай эмэгтэй,
- 57 настай эрэгтэй,
- 75 настай эмэгтэй,
- 51 настай эмэгтэй,
- 58 настай эрэгтэй,
- 53 настай эрэгтэй,
- 65 настай эрэгтэй,
- 70 настай эмэгтэй нар коронавирус халдварын нэн хүнд гэсэн оноштойгоор нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 88 болж нэмэгдэв.
Харин халдвар авсан 733 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан сайхан мэдээ байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17,543 боллоо. Халдварын улмаас 4,427 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,557
- Хүндэвтэр - 1,447
- Хүнд - 343
- Маш хүнд - 80 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,415 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байна гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.