Өнөөдрөөс хөл хорионы дэглэмийг чангатгаж, ажиллах хүчийг хоёр дахин нэмсэн байгаа. Одоогийн байдлаар QR код авах 15 000 хүсэлтийг албаны цахим шууданд илгээсэн байна. Үүнийг 25 ажилчид нягталж, шалгаж буй бөгөөд 24 цагийн дотор хариу илгээж байгаа гэнэ. Тус газарт QR код авах хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд хүлээн авч байгаа аж. Мөн иргэд хязгаар тогтоосон цагт зорчиж ачаалал үүсгэж буй. Цөөнгүй жолооч явах зөвшөөрөл авалгүй авто замаар зорчиж, зөрчил гаргаж байгаа. Түүнчлэн албан байгууллагууд идэвхэжсэн байгаа QR кодоо нээж чадахгүй, гомдол мэдүүлэх зэргээр ачаалал үүсгэж байна хэмээн албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, эмч, эмнэлгийн ажилчдын авто машиныг цагийн хязгааргүй зорчих талаар албаныхан дахин ярилцаж, шийдвэрээ өөрчлөх юм байна. Харин хэвлэл, мэдээллийн логотой автомашиныг цагийн хязгааргүй зорчуулахаар шийджээ.