Пакистаны Лахор хотод хоёр иргэнийг өнгөрсөн пүрэв гаригт буудаж хөнөөсөн Америкийн дипломатчийг суллахыг шаарджээ. Исламабад дахь АНУ-ын Элчин сайдын яам энэ тухай мэдэгдэхдээ “Амиа алдсан хоёр иргэн эхлээд түүн рүү дайрсан, харин дипломатч өөрийгөө хамгаалж гал нээсэн” гэжээ. Уг хэргийн дараа дипломатчийг баривчилж, хорьсныг Цагаан ордон буруушааж байгаа юм.