Чеченьд хуримаа хийж буй залуу хосуудаас ДОХ-ын шинжилгээний бичиг шаардаж байна. Шинжилгээгээр эрүүл гэдэг нь батлагдсан хүмүүсийг л гэр бүл болохыг зөвшөөрч байгаа аж. Шашны тэргүүний гаргасан эл шийдвэрийг ард түмэн нь дэмжиж байгаа бөгөөд тус улсын бүх сүмд энэ тухай зарлал хадсан байна.
ДОХ-ын тархалтыг багасгах, залуу үеийнхнийг эл өвчнөөс сэргийлэхэд уриалах зорилгоор ийм арга хэмжээ авч буйгаа “Муфтиат” (лалын шашны байгууллага) мэдэгдэв. Хоёр сая орчим хүн амтай тус улсад одоогийн байдлаар ДОХ-ын халдвар авсан 1140 хүн бий гэсэн тоо байна.