Засгийн газраас хөл хориог сунгасантай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар болон нас баралт нэмэгдлээ. Мөн мутацид орсон төрөл манай улсад бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацад орсон хувилбар гэж үзэж байна " гэж хэлэв.