Москвагийн “Домодедово” олон улсын нисэх буудалд халдлага зохион байгуулсан амиа золиослогчийн хэн болохыг тогтоожээ. ОХУ-ын Дотоод явдлын яам энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч гэмт этгээд Умард Кавказаас гаралтай, 20 настай байсан гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдэд гарсан байна. Гэмт этгээдийн нэр, овгийг одоогоор нийтэд зарлах боломжгүй бөгөөд халдлагыг зохион байгуулсан хүмүүсийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.