Их Британийн тусгай ажилтан “Агент 007”-гийн дүрийг дэлгэцэнд анх мөнхөлсөн жүжигчин Шон Коннерийн хөшөөг Эстонийн нийслэл Таллинд босгожээ. Нэрт жүжигчний хүрэл хөшөөг уран барималч Тийу Кирсипуу бүтээсэн бөгөөд бүх зардлыг Эстони дахь Шотландын соёлын клубээс гаргасан байна. “Шон Коннери бол британичууд, шотландчуудын бахархал” хэмээн тус клубийн тэргүүн Март Хаамер хөшөөний нээлтийн ёслолын үеэр хэлжээ.