Сүүлийн 24 цагийн дотор 1264 хүнээс халдвар илэрчээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод 1103, орон нутагт 160, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 27956 боллоо.
Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо. Эмнэлгээс 210, гэрийн хяналтаас 276 хүн эдгэрч гарсан байна.
Халдварын улмаас 56-94 насны найман иргэн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 69 болов. Тодруулбал,
- 66 настай эрэгтэй 04.02-нд онош нь батлагдсан
- 57 настай эрэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
- 94 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
- 81 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
- 60 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
- 56 настай эмэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
- 62 настай эрэгтэй 04.09-нд онош нь батлагдсан
- 62 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдсан байна. Эдгээр иргэд нь нэн хүнд болон хүнд гэсэн оноштойгоор нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Халдвар авсан 486 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14,258 боллоо. Халдварын улмаас 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,338
- Хүндэвтэр 1,374
- Хүнд 351
- Маш хүнд 64 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,700 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.