Зарим албан байгууллага гаднах талбайгаа авто зогсоол болгож, хувьдаа ашигладаг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд албаныхан шалгаж, газруудыг чөлөөлж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, ЭМШУИС болон “Блю скай цогцолбор”-н гаднах гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбайг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалтуудыг хуулийн дагуу чөлөөлжээ.