Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргасан талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд МАН-ын бусармаг үйлдлийг баримт, нотолгоотой нь Улсын дэд шүүхэд өргөн мэдүүлсэн. Тиймээс бусдаас хараат бус байх зарчмынхаа дагуу Дээд шүүх үнэн зөв, бодитой шийдвэрийг товлосон хугацаандаа гаргаж гэж миний бие найдаж байна. МАН нь Үндсэн хуулийн Цэцийн хараат бус байдалд халдан, төрийн эрхийг хууль бус аргаар авах гэсэн” юм. Мөн тэрбээр үүнээс гадна МАН-тай холбоотой, хууль зөрчсөн 10 орчим шалтгааныг цохон хэлэв.