Сүүлийн 24 цагийн дотор 1328 хүнээс халдвар илэрлээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 1,245, орон нутагт 80, зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 26.692 боллоо.
Мөн хугацаанд коронавирус халдварын улмаас 48-90 насны таван хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 61 болсон харамсалтай мэдээ байна. Тодруулбал,
- 90 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 21-нд халдвар авсан нь батлагдсан
- 48 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 13-нд халдвар авсан нь батлагдсан
- 72 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 13-нд халдвар авсан нь батлагдсан
- 61 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 12-нд халдвар авсан нь батлагдсан
- 60 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 18-нд халдвар авсан нь батлагдсан байна. Эдгээр иргэд нь халдварын нэн хүнд болон хүндэвтэр оноштойгоор нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдийн байдлаар хяналтад байгаа хүн 8929 тохиолдол байна. Үүнээс эмнэлэгт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5140 иргэн байна.
Халдвар авсан 426 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13.772 болов.