Йеменийн Ерөнхийлөгч Али Абдаллы Салехаг огцрохыг шаардсан цуглаан тус улсын нийслэл Ганад болжээ. Сүүлийн 30 жилийн турш төр барьж буй түүнийг огцруулахыг хүссэн 1000 орчим хүн эл цуглаанд оролцсон байна. Мөн тус улсын өмнөд хэсэгт орших нэгэн хотын оршин суугч өөрийгөө шатаахыг оролдсон тухай АР мэдээлжээ. Тунисийн ард түмэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгчөө огцруулсны дараа Арабын орнуудад ийм цуглаан гарах нь олширлоо.