АНУ-д цаг агаарын байдал таагүй, цас их орсны улмаас Ерөнхийлөгч Барак Обамагийн ажил саатаж байна. Нью-Йорк, Бостон, Филадельфийн нисэх онгоцны буудлууд цаснаас болж нислэгүүдээ хойшлуулснаас Барак Обама мужуудад ажлын айлчлал хийн, сонгогчидтойгоо уулзах боломжгүй болоод байна.
Түүнчлэн томоохон хотуудын зам мөстсөн нь зам харилцаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа тухай АР мэдээлжээ. Одоогийн байдлаар Нью-Йоркийн онгоцны буудлууд 600 гаруй нислэгээ хойшлуулаад байна.