Нийслэлийн том оврын нарс моднуудыг угаах, ногоон байгууламжийг сэргээх, биологийн үйлчлэлийг нэмэгдүүлэх ажлыг албаныхан эхлүүллээ. Нарс мод агаарын бохирдолд өртөмтгий, нахиан дээр нь тортог унавал үхэх аюултай. Тиймээс Нийслэлийн хот тохижилтын газрынхан модны “Титэм угаалга”-ыг хийж эхэлсэн юм. Эл ажлыг хоёр чиглэлд, 17 техникээр гүйцэтгэж буй. Мөн тус байгууллагын Ногоон байгууламжийн албаныхан өчигдөр Баянгол дүүргийн 489 мод, бутыг хэлбэржүүлж, цэвэрлэжээ.