Улаанбаатар хотын гудамж талбайд 2016 оноос эхлэн тарьсан том оврын нарс моднуудыг угаах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Нийт таван бригад гарснаас дөрвөн автомашин нь Энхтайваны өргөн чөлөө дагуу хоёр тийш, үлдсэн нэг автомашин нь Бага тойруугийн моддыг угаахаар гарлаа. Хотын Ерөнхий менежер гаргасан хуваарийн дагуу жолооч, ТББ-ын хяналтын ажилтнуудад биечлэн маршрут, чиглэлийг тодорхойлон зааварчилгаа өглөө. Ер нь нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр хотын даргаас өгсөн үүргийн дагуу гуравдугаар сарын 30-наас есөн дүүрэгт халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудам, орон сууцны дундуур, хүн ихээр цугладаг байршлууд хүүхдийн тоглоомын талбай, автобусны буудал зэрэгт мананцарт халдваргүйтгэлийн ажлыг хоёр удаа хийгээд байна.