Хуульч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь саад учруулах, албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд нь халдах зэрэг зүй бус үйлдлүүд сүүлийн үед гарах болсон. Монголын Хуульчдын холбооноос гарч мэдээлэлтэй холбогдуулан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, хуульчдын нэр хүндийг хамгаалах арга замын талаар хуульчдынхаа байр суурь, санал шүүмжлэлийг сонсохоор болжээ. Тодруулбал, "Хуульчийн эрх зүйн байдал, нэр хүнд, хариуцлага" цахим хэлэлцүүлгийг өнөөдөр цахимаар өрнүүлэх юм байна. Уулзалтаас гарсан шүүмж, санал зэргийг үндэслэн хуульчийн нэр хүндийг хамгаалах арга замыг эрэлхийлж, зөвлөмж гаргах аж.