Тунисийн лицей, дунд сургуулиудын багш нар ажил хаяжээ. Тус улсын Ерөнхийлөгч асан Зин аль-Абидин бен Алигийн намын төлөөллийг эвслийн Засгийн газарт оруулсан явдлыг тэд эсэргүүцэж байгаа аж. Сургуулиудын байрны үүдэнд багш нар хичээл заахгүй гэдгийг мэдэгдсэн зарлал наасан байжээ. Сурагчид, эцэг эхчүүд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл эрх баригчдад өргөн барьсан байна.