Арабын тэнгист хөвж явсан “MV Beluga Nomination” хөлгийг Сомалийн дээрэмчид эзэлсэн тухай Украины Гадаад хэргийн яам мэдэгджээ. Хөлөгт Орос, Украин, Польш, Филиппиний 12 хүн байсан аж. ХБНГУ-ын “Beluga Fleet Management GmbH” компанийн ачаа тээвэрлэж явсан энэ онгоцыг хаана байгаа, багийн гишүүд нь амьд эсэхийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.