Лалын шашны шиит урсгалыг баримталдаг “Хизболлах” бүлэглэлийн үйл ажиллагааг эсэргүүцэгчид Ливанд жагсаал зохион байгуулжээ. Тус бүлэглэлийн гишүүн Нажиб Микатиг Ерөнхий сайдын албанд нэр дэвшүүлж байгааг иргэд ийнхүү эсэргүүцэж байгаа юм. Бейрут, Триполи хотод болсон энэ цуглааны үеэр тус бүлэглэлийн сүлдтэй тугийг шатаажээ.