Бүгд найрамдах Доминикан улсад булчин задрах тахлаар 200 гаруй хүн өвчилснөөс нэг хүн нас барсан тухай АР мэдээлэв. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр 53 настай энэ хүн өнгөрсөн оны аравдугаар сард Гаитид очоод ирсэн аж.
Одоогийн байдлаар Гаитид булчин задрах тахлын улмаас 3889 хүн амиа алдаад байна. Доминиканд энэ өвчний халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн даруйд эрх баригчид хилийн харуулыг чангатгах, жуулчдад шинжилгээ хийх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн ч өвчлөгчдийн тоо өсөх хандлагатай байгаа юм.
Х.Одончимэг