Засгийн газраа бүрдүүлж чадалгүй долоон сар гаруй болж буй Бельгийн эрх баригчдыг эсэргүүцсэн цуглаан Брюссельд болжээ. Өнгөрсөн оны зургадугаар сард болсон парламентын сонгуулийг будлиантай гэж үзсэн улс төрийн намууд одоо хүртэл тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм. Эх орны бүрэн эрхт байдалд харшилсан энэ асуудлыг шийдэж, Засгийн газраа бүрдүүлэхийг ард түмэн шаардаж буй нь энэ аж. Уг цуглаанд 34 мянган хүн оролцсоны дийлэнх нь залуус байжээ.