Туркийн Истанбул хотод болсон цөмийн зэвсгийг хязгаарлах зургаан талт хэлэлцээрт ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи, ХБНГУ болон Ираны төлөөлөгчид оролцов. Ираны цөмийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр төлөөлөгчид санал хуваагдаж, АНУ-ын зүгээс тусгай хэлэлцээр хийх санал тавьсаныг Иран хүлээж авсангүй. Америк, Их Британи тэргүүтэй орнууд Ираныг уран баяжуулахаа зогсоохыг шаардаж, хариуд нь тус улсын эрх баригчид энхийн зорилгоор цөмийн хөт өлбөр хэрэгжүүлэх эрхтэйгээ мэдэгдсэн аж.
Европын холбооны Гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Кэтрин Эштон “Бид Истанбулыг зорихдоо тохиролцоонд хүрч чадна гэсэн итгэл өвөрлөсөн. Гэтэл өмнө яригдаж байсан асуудлыг дахин сөхсөн ч тодорхой шийдвэр гаргаж чадсангүй” гэсэн бол “Улс орон бүр энхийн зорилгоор уран баяжуулах эрхтэй. Манай улс мөн ийм эрхтэй гэдгийг олон улсын төлөөлөгчид хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн Ираны Аюулгүй зөвлөлийн тэргүүн Саид Жалили хэллээ.
Х.ОДНОО